МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ

|

"НУТГИЙН МЭРГЭШСЭН ХӨТӨЧ - 1" амьд сургалт



Монголын говийн байгаль орчин, нийгэм, соёл, уламжлалт нүүдэлчин амьдрал, аялал жуулчлалын үйлчилгээ, тогтвортой хөгжлийн талаархи нэгдсэн ойлголтыг бий болгох, хөтчүүдийн мэдлэг, чадварыг сайжруулан орон нутгийн тур оператор, мэргэшсэн хөтчийг бий болгох зорилгоор “Гайхамшигт Говь” аялал жуулчлалын холбооноос “НУТГИЙН МЭРГЭШСЭН ХӨТӨЧ - 1” амьд сургалтыг 5 сарын 10, 11-ны өдрүүдэд Даланзадгад хотноо зохион байгуулах гэж байна. Бүртгэл 2010 оны 4 дүгээр сарын 3-с 5 дугаар сарын 1-ыг дуустал Даланзадгад зочид буудал дээр явагдана.

Эхний өдөр
     09:00-09:20      Хүүхэд Залуучуудын Соёл Мэдээллийн Төв /ХЗСМТ/ бүртгэл
     09:40-10:40     Хичээл ¹1 "Жуулчдыг угтах, үйлчлэх, үдэх"
     10:40-11:30     "Даланзадгад" зочид буудал /жуулчдаа байрлуулах, хоол байрны заөхиалга, тооцоо хийх гэх мэт мэдээлэл/
     Даланзадгад хоттой танилцах аялалаар аялах
     11:30-12:20     Буурын хөшөө /Өмнөговь аймгийн тэмээний тухай мэдээлэл/,  Борын талбай,  Дэмүүлийн хөшөө, Нутгийн удирдлагын ордон, Аймгийн Музей, Төв цэцэрлэгт хүрээлэн
     12:20-13:00     Ерөнхий боловсролын 3-р дунд сургуулийн сурагчдын байгаль хамгаалах "Шонхор" клубын үйл ажиллагаатай танилцах
     13:00-13:20     Далангийн гол /Орчин дохь шувуудын талаарх болон Даланзадгад хотын ерөнхий мэдээлэл/
     13:30-14:30     Өдрийн цай
     14:30-15:00     ХЗСМтөвтэй танилцах
     15:00-15:30     "Дэлхийд гайхагдсан Монголын Их Говь Өмнөговь аймгаар аялцгаая" presentation
     15:30-16:30     Хичээл ¹2 "Монголын говь яагаад дэлхийн сонирхлыг татдаг вэ?"
     16:30-17:00     АНУ-ын алдарт судлаач, эрдэмтэн Roy Chapman Andrews-ийн говьд хийсэн судалгааны тухай баримтат кино. Монголын говь дахь эртний амьтан, ургамал, үлэг гүрвэлийн судалгааны талаарх материал
     17:00-18:00     Хичээл ¹3 "Жуулчдын аюулгүй байдал"
     18:00-19:00     Нээлттэй хэлэлцүүлэг, ярилцлагаСургалтын 2 дохь өдөр
Хээрийн дадлага
     08:30-09:00     Бүртгэл
     09:00-12:30     Ёлын ам /Говийн амьтад, ургамал, шувуудын талаарх мэдээллийг газар дээр нь олгох, танилцуулах сóргалт/
     12:30-16:30     Хавцгайтын хадны сүг зураг /Говьд эртний хүмүүсийн амьдарч байсан түүх, соёлын ул мөртэй танилцах/  Өдрийн хоол
     16:30-18:10     Баянзаг /Баянзагийн түүх, эртний хүмүүсийн суурин, алдарт торгон замтай танилцах/
     18:10-20:30     Даланзадгад
     20:30-21:00     Дүгнэлт ярилцлага
                                   /Баянзаг явах маршрут хичээлийн цагийн багтаамж, тухайн өдрийн цаг агаарын байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй/

Таны зүгээс бэлтгэх зүйлс:
          1. Дуран /шувуу, амьтад ажиглах, таних/
          2. Фото аппарат /байгаль орчны болон хадны сүг зураг авах/
          3. Дуу хураагуур
          4. Аяллын хувцас, хэрэглэл гэх мэт

Холбоо барих утас: 976-95860070
Э-мэйл хаяг: contact@amazinggobi.com
Вебсайт: http://www.amazinggobi.com



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 11:52 PM Мэдээний төрөл , ,

0 comments for ""НУТГИЙН МЭРГЭШСЭН ХӨТӨЧ - 1" амьд сургалт"

Сэтгэгдэл үлдээх

Мэдээний архив

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн