МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ

|

"Тэмээний баяр-2010" Булган суманд болно


“ТЭМЭЭНИЙ БАЯР – 2010” Зорилго: 
Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шинэ менежмент – санаачлагыг бий болгон олон нийтийн анхаарлыг түүнд хандуулах, “Өвлийн аялал”-ыг хөгжүүлж орон нутгийн малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох ашиг орлогыг нэмэгдүүлэх, тэдний байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх

Хугацаа: 2010 оны 2-р сарын 18 – өдөр

Явагдах газар: Өмнөговь аймгийн Булган сумын төвд

Зохион байгуулагчид: Булган сумын Засаг Даргын Тамгын Газар, “Түмэн тэмээ – тэмээн аялалын холбоо”, “Гайхамшигт – Говь аялал жуулчлалын холбоо”, “Булган булагийн Уяачдын Холбоо”

Ивээн тэтгэгчид: Аялал жуулчлалын “МАТ” компани, “ Монголын говийн үндэсний аялал жуулчлалын сүлжээ - Жуулчин говь” компани, “Ажнай” корпораци, Канад улсын иргэн Бонни Волкинс

 “Тэмээний баяр – 2010” хөтөлбөр 
1 өдөр. Пүрэв. 2010.02.18
Улаанбаатараас 06.00 минутад нисч 07.50 минутад Даланзадгадын “Гурван Сайхан” нисэх буудалд бууна.
Гурван сайхан нисэх буудлаас – Булган сумруу хөдлөнө. 100 км 08.20 – аас 10.00 цаг
Тэмээний уралдаан. Уралдааны тэмээд гараа руу явах, уралдах тэмээдийг шинжин бооцоо тавих, бооцоог Булган булагийн Уяачдын Холбоо зохион байгуулна.
11.00 –аас - 13.00 цаг Үдийн завсарлага
13.00 – аас – 14.00 цаг “Тэмээний баяр -2010” – ын нээлтийн ажиллагаа “Тэмээтэй парад жагсаал” – д оролцох, “Тэмээтэй сайхан хос”- ын уралдаан үзэх.
14.00 цагаас Монгол үндэсний тоглоом “Шагай харваа” – ны тэмцээн үзэх.
15.00 цагаас Тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа” уралдаан
15.30 цагаас Булган сумын дунд сургуулийн сурагчдын Байгаль хамгаалах “Алтайн хойлог” клубын үйл ажиллагаатай танилцаж “Тэмээ – миний найз” сэдэвт гар зураг, шүлгийн уралдаан, гар урлалын зүйл, ингэний сүү, төрөл бүрийн цагаан идээний болон “GOYO” үндэсний брэндийн ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцож ингэний сүү, цагаан идээний анагаах чанартай танилцах.
17.00 цагаас Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах ажиллагаа.
Баярын хаалт 17.30 цагаас
“Алтайн хойлог” клубын сурагчдын концерт 19.00 цагаас
Нийтийн бүжиг 2100 цагаас

2 Өдөр. Баасан. 2010.02.19
Булган сум - Хавцгайтын хадны сүг зураг - Булган сум 44 км 09.00 – 12.00 цагаас
Өдрийн хоол /Булган суманд/ 13.00 – 14.00 цагаас
Булган сум – Баянзаг 18 км – Булган сум 18 км 15.00 – 17.00 цагаас
Оройн хоол 19.00 цагаас

3 өдөр. Бямба 2010.02.20 
Өглөөний цай 08.00 цагаас
Булган сум – Даланзадгад 100 км аймгийн музей үзэх
Өдрийн хоол Баянбүрд ресторан 13.00 цагаас
Даланзадгад – Улаанбаатар нисэх 15.00 цаг

   Өмнөговь аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж малчдын өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор уламжлалт өвлийн наадам тэмээний баярын хөтөлбөрт бага зэргийн өөрчлөлт оруулсан болно.

Дээрх хөтөлбөрт цаг агаарын саатал, нисэх онгоцны нислэгээс шалтгаалан өөрчлөлт орж болно. Санамж: 
1. “Тэмээний баяр – 2010” өвлийн наадам нь нутгийн иргэдийн өвөл цагийн томоохон наадмын нэг бөгөөд Монголын үндэсний уламжлалт баяр Цагаан сарын дараа шинийн 5 - ны өдөр болно. 2010 оны 02 сарын 18-ны өдрийн 0630 цагаас ИЗНИС компаний онгоц Улаанбаатар Даланзадгадын чиглэлд нисч “Гурван Сайхан” нисэх буудалд 0750 бууна.
2. Булган сум нь Даланзадгад “Гурван Сайхан” нисэх буудлаас 95 км зайд байрлана. Тус суманд үүрэн телефоны G-Mobile, Skytel- ын сүлжээтэй.
3. Баярын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дэмжлэг болгож давуу эрхтэй оролцох “Мандат” олгох бөгөөд мандатын үнэ гадаадын иргэнд $ 50, дотоодын иргэдэд 10.000 төг байна. Мандаттай оролцогсод тэмээний уралдааны үед гараанаас бариа хүртэл тодорхой зайд автомашинтай явж зураг авах, уралдаан, тэмцээний талбайд зураг авах зэрэг давуу эрхээр хангагдана. Мандатыг баярын үед биедээ ил зүүж явахыг анхаарна уу! Мандатыг 2010 оны 2 сарын 01-ны өдрөөс эхлэн “Түмэн тэмээ – Тэмээн аялалын холбоо”, “Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо” – аас авах боломжтой. Нэмэлт мэдээлэлийг tumen106@yahoo.com s_sanaa55@yahoo.com 99074355, 93055101, 99808118 гэсэн утсаар лавлана уу!
4. Баяр нь Монголчуудын үндэсний томоохон баяр Цагаан сартай давхцаж байгаагаас хөл хөдөлгөөн харьцангуй их байх учир орон нутагт автомашин, мотоцикль, тэмээний хөдөлгөөнөөс болгоомжилно уу.
5. Баярын үеэр цаг агаар олон жилийн дунджаар шөнөдөө -15 - -18 хэм, өдөртөө -6 - -9 хэм байх төлөвтэй байгаа.
6. Баярын үед тус компанитай байнгын гэрээгээр ажилладаг, орон нутгийн, жуулчны ажил үйлчилгээнд дадлагажсан, туршлагатай жолооч нар Ланд – 80, УАЗ-469, УАЗ Фургон автомашинуудаар тус тус үйлчилнэ. Хэрэв авто машин захиалах бол “Mongol drivers” холбооны 99775098, 99539846, 99660995, 95144470 утсаар холбогдоно уу!
7. Баярын үеэр зохион байгуулагдах “ Тэмээтэй парад жагсаал”, “Тэмээн поло”-гийн тэмцээн, “Тэмээний уралдаан”, “Тэмээтэй буухиа” тэмцээнүүдэд жуулчид зочдыг баг гарган оролцох боломжоор хангана. Жуулчид зочдыг өөрийн улс, компаний туг, далбаатай оролцохыг хөхиүлэн дэмжинэ. Парад болон уралдаанд оролцохыг хүсэгчид 2-р сарын 1-ний дотор урьдчилан мэдэгдэнэ үү.
8. Баярын үйл ажиллагааг санхүүжүүлэн ивээн тэтгэгчдийг бид орон даяар өргөн хэмжээгээр сурталчилдаг бөгөөд уралдааны шагналуудыг ивээн тэтгэж болно. Мөн баярыг зохион байгуулагч “Түмэн тэмээ – тэмээн аялалын холбоо”-нд гишүүнээр элсэж болох бөгөөд гишүүн байгууллагын жилийн татвар $100.

БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ 
1997 оноос эхлэн “Түмэн тэмээ – тэмээн аялалын холбоо”-ноос зохион байгуулах болсон “Тэмээний баяр” нь эдүгээ, цар хүрээ нь өргөжин Монголын аялал жуулчлалын салбар дахь томоохон “эвент”, орон нутгийн иргэдийн “Өвлийн наадам” болсон юм. Тэмээ нь хэдийгээр Их Говийн чимэг, элсэн далайн хөлөг, тэнгэрийн амьтан хэмээн нэрлэгддэг ч энэ амьтны тоо толгой эдүгээ төрөлх говьдоо дөнгөж 70206 үлдсэн байна.
“Тэмээний баяр – 2010” өвлийн наадам нь сар шинийн 5 өдөр Өмнөговь аймгийн Булган сумын төвд болно. Булган сум нь аймгийн төвөөс баруун хойш зүгт 100 км, Улаанбаатар хотоос 570 км зайтай газраар явбал Улаанбаатар – Дундговь аймгийн Эрдэнэдалай – Булган гэсэн чиглэлээр явж ирнэ. Зам дагуу Эрдэнэдалай суманд Mobicom, Булган суманд үүрэн телефоны G-Mobile, Skytel – ын сүлжээтэй.
Өвлийн наадмыг тохиолдуулан “Говийн Гурван Тэмээ”, “Говийн Баян Бүрд” жуулчны баазууд урд жилүүдэд ажиллаж байсан. Одоогийн байдлаар “Говийн Баян Бүрд” жуулчны бааз ажиллахаа мэдэгдээд байна. Булган сумын иргэд жуулчид, зочдод зориулсан гэр буудал ажиллуулна. Гэр буудлийн захиалгыг 99074355, 95144470, 93055101, утсаар өгнө үү! Булган сумын байршлийг зургаар үзүүлэн хавсаргав.  
Сар шинийн 5. 2010.02.18. Пүрэв. Өдрийн нар 07.17 минутад мандаж, 18.19 минутад жаргана. Энэ өдөр агаарын тээврийн “Изнис” – ийн Улаанбаатар – Даланзадгад чиглэлийн нислэг “Чингисхаан” нисэх буудлаас 06.00 цагаас хөөрч Даланзадгадад 07.50 газардана. Жуулчид захиалгат тээврийн хэрэгслээрээ Булган суманд хүрч очно. Тэмээний баяр үйл ажиллагаа 10.00 цагаас тэмээний уралдаанаар эхлэх болно. Тэмээний уралдаан 12-15 км зайд болно. Барианы талбай нь сумын төвөөс зүүн тийш 1.5 км-т байгаа. Тэмээ гараанд очих, ирэх хугацаа нь 2 цаг орчим. Тэмээг уралдааны замд даган явж, уралдах үеийн зураг авах эрхийг зөвхөн мандат авсан жуулчдад олгоно. Жуулчид тэмээг зөвхөн ертөнцийн зүгээр урд талд нь (наран талд) тэмээнд 100 метрээс гадагш зайд дагаж, телевизийн бичлэг хийж байгаа хүмүүсийн урдуур орохгүй байх, хоорондоо уралдахгүй байх, аваар ослоос болгоомжлон анхаарал сэрэмжтэй явахыг жолооч, жуулчиддаа сануулж байх хэрэгтэй. Энэхүү журмыг давтан зөрчвөл журам сахиулах ажилтнууд мандат харгалзахгүй журамлах болохыг анхаарна уу! Тэмээний баярын нээлт 14.00 цагаас “Тэмээтэй парад” жагсаалаар эхэлнэ. Парадад нутгийн иргэд, хүсвэл сонирхохоор ирсэн жуулчид тэмээ унан оролцож болох бөгөөд парадыг тус сумын ХАА-н мэргэжилтэн “Баяр зохион байгуулах комисс”-ын гишүүн Базарчулуун сумын Засаг дарга Д. Гэрэлт – Одод хүлээлгэн өгснөөр баярын үйл ажиллагаа эхэлнэ. Тэмээтэй парадыг урьд жилүүдийн адил сумын засаг дарга, ХАА –н мэргэжилтэн Базарчулуун нар манлайлан зам чигийг заана. Жуулчид парадад тэмээтэй оролцох, тэмээ унах, тэмээн аялалын захиалгыг 7-оос доошгүй хоногийн өмнө “Түмэн тэмээ – тэмээн аялалын холбоо”-нд өгнө. /холбоо барих утас 99074355, 95144470/ Баярын парадад жуулчдаа оролцуулах компани өөрийн туг далбааг авчран парадад оролцож баярын үед авах телевизийн болон бусад сурталчилгаанд оролцох боломжтой. Сумын Засаг даргын Тамгын газар нь сумын төвдөө, дээрээ Төрийн далбаа бүхий нэг давхар цагаан барилга болно. Баярын нээлт Булган сумын төвд, сумын Засаг даргын Тамгын газраас зүүн урд зүгт 300 орчим метр зайд зүүн тийш харан байрласан Мал аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 1 давхар саарал байшингийн өмнөх талбайд болно.Тухайн газар Монгол улсын Туг, чанга яригч тусгай индэр тавцан байрлуулсан байгаа. “Тэмээтэй парад” жагсаалын дараа шууд “Тэмээтэй сайхан хос”-ыг шалгаруулах бөгөөд “Сайхан хос”-ууд нь тухайн жилд өөрсдөө шинээр хийж бэлтгэсэн хувцас, хэрэглэлээр тэмээгээ болон өөрийгөө гоёсон байна. Сайхан хосыг жуулчид, орчуулагчдаас бүрдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шалгаруулна. Энэ бүхэнтэй зэрэгцэн Сумын дунд сургуулийн үүдний вестибюльд Сурагчдын дунд зарласан “Тэмээ – миний найз” сэдэвт гар зургийн үзэсгэлэн, ингэний сүү цагаан идээгээр боловсруулсан цагаан идээ, ноос, “Goyo” ноолууран бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнээр орон нутгийн иргэдийн бүтээсэн бэлэг дурсгалын зүйлийн үзэсгэлэн баярын өдрүүдэд тогтмол ажиллана. Дунд сургууль нь баярын талбайгаас баруун урагш 300 м орчимд байрлах 2 давхар цагаан барилга. Тэмээтэй парад жагсаалын дараа сумын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хашаанд, урдаас нь ордог хаалганд Сумын үндэсний шагайн харваачдын тэмцээн болно. Үндэсний шагай нь монгол эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог үндэсний уламжлалт тоглоом бөгөөд 9 тохой хол газарт байрлуулсан шагайг өвдөг дээрээсээ няслаж оноодог сонирхолтой тоглоом болно. 1530 минутаас Тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа” уралдаан болно. Тэмээний баярт оролцогсдод зориулсан дунд сургуулийн сурагчдын байгаль хамгаалах “Алтайн хойлог” клубын сурагчдын концерт Соёлын төвд 17.00 цагаас эхэлнэ. Тоглолтонд жуулчид 3 доллар, монголчууд 1000 төгрөгөөр орох бөгөөд тоглолтын орлого нь шууд хүүхдүүдэд очно. Билетийг сумын Соёлын төвийн ажилтнууд зарж зохион байгуулна. Туршлагаас үзэхэд жуулчны группийнхээ мөнгийг урьдчилан хураагаад кассад нь шууд төлөн орох нь дээр байдаг. Соёлын төв нь сумын Засаг даргын Тамгын газрын хажууд, баярын гол талбай болох Хүрээлэнгээс баруун хойш 200 орчим метрт орших ягаан өнгийн 2 давхар барилга болно. Концертийн дараагаар үргэлжлүүлэх сумын клубт нийтийн бүжигтэй.  
Сар шинийн 6. 2010.02.19. Баасан. Өглөөний цай 09.00 цаг. Булган сумаас 22 км зайд орших МЭӨ II зууны чулуун зэвсгийн үеийн сүүл хүрэл зэвсгийн эхэн үед хамрагдах Хавцгайтын хадны сүг зураг үзэж сонирхоно. Үдээс хойш алдарт Баянзагийг үзнэ. Булган сумаас зүүн урагш 18 км орших улаан шавран эрэг нь эртний үлэг гүрвэлийн амьдарч байсаны ул мөрийг өнөөг хүртэл хадгалсаар байгаа түүхэн чухал газрын нэг юм. Эндээс Америкийн нэрт аялагч Рой Чапмэн Эндрюс дэлхийд анх удаа динозаврийн өндөг олж монголын "говь" гэдэг нэрийг дэлхийд сонсгосон түүхтэй.
Сар шинийн 7. 2010.02.20. Бямба.
Даланзадгад – Улаанбаатар ниснэ 15.00 цагаас

"Түмэн тэмээ - тэмээн аялалын холбоо"



Camel fastival - 2010



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 9:40 PM Мэдээний төрөл

1 comments for ""Тэмээний баяр-2010" Булган суманд болно"

  1. мэдээллээ шинэчлэх хэрэгтэй найз нараа

Сэтгэгдэл үлдээх

Мэдээний архив

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн